Удирдагч хүн өөрийнхөө төлөө манлайлдаггүй. Харин өөрийг нь дагаж буй хүмүүсийн хэрэгцээнд үйлчлэх нь тэдний манлайллын тэргүүн зорилго юм. Өөрөөр хэлбэл багийн хамтын ажиллагаа болон ажилтнуудын энгэйжментийг идэвхжүүлэх нь тэдний үндсэн үүрэг.
Унших
Амьдралдаа хэзээ ч олны өмнө үг хэлж, илтгэл тавьж байгаагүй хүн олоход хэцүү. 10 жилдээ аль нэг хичээл дээрээ, их сургуульдаа ямар нэг төсөл хэрэгжүүлэх үедээ, ажлын ярилцлага эсвэл ажил дээрээ ажлаа тайлагнах танилцуулах үедээ гэх мэт ямар нэг байдлаар илтгэл тавьж байсан ядаж нэг удаагийн тохиолдол заавал байгаа. Яг олны өмнө гараад зогсоход зүрх хурдан цохилно, гарын алга хөлөрнө цаашлаад сандраад бэлдсэн зүйлээ мартаж гацах тохиолдол байдаг
Унших
Ажил дээрээ хүссэн үедээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна уу? Маш олон хүмүүс тантай яг ижил асуудалтай байдаг. Санаа зовох хэрэггүй учир нь өөртөө итгэлгүй байдал нь төрөлхийн зан чанар биш харин сурч хөгжүүлж болдог зүйл юм.
Унших
Танд ажил дээрээ хамт ярилцаад суух дуртай, хамтдаа цайндаа ордог бүх зүйлээ хамт хийх гээд байдаг ажлын хамтрагч, ах, эгч, дүү байдаг уу? Өөрөөр хэлбэл танд ажлын сайн найз байдаг уу?
Ер нь нөхөрлөл олон талын ач холбогдолтой. Маслоугийн хэрэгцээний шатлалаас харахад "хайр/хайрлуулах" нь бидний оршин тогтнох нэг чухал үндэс болохыг харуулдаг. Бид бүлгийн харьяалал болон хамгаалалтад орохыг байгалиасаа эрмэлзэж, амьд үлдэхээс цэцэглэн хөгжих хүртэл бүх л үед бусад хүмүүстэй салшгүй холбоотой нийгмийн амьтад шүү дээ.
Унших
Стресс ихсэх тусам бүтээмж буурдаг бол ажилдаа сэтгэл ханамжтай байх нь эсрэгээрээ бүтээмжийг нэмэгдүүлдэг. "Quiet Quitting" буюу чимээгүйхэн ажлаа орхих төлөвт шилжсэн ажилчдын ажлын байрны стресс нь сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэдэг. "Quiet Quitting" гэдэг нь тэд ажлын байраа хадгалах төдий хамгийн бага ажлыг хийх бөгөөд түүнээс илүү зүйл хийхгүй байх явдал юм! Тэдгээр ажилчдад байгууллагаа гэх сэтгэл үлдээгүй байдаг.
Унших
Үйлчилгээний ажил гэдэг харахад их л амархан ажил мэт боловч тухайн албан тушаалыг хашиж буй хүмүүсийн хувьд өдөр тутамдаа хүндхэн даваануудтай тулгарч байдаг, харахад амархан боловч хийхэд амар биш албан тушаалуудын нэг юм.