Ажил дээрээ хүссэн үедээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна уу? Маш олон хүмүүс тантай яг ижил асуудалтай байдаг. Санаа зовох хэрэггүй учир нь өөртөө итгэлгүй байдал нь төрөлхийн зан чанар биш харин сурч хөгжүүлж болдог зүйл юм.
Унших
Танд ажил дээрээ хамт ярилцаад суух дуртай, хамтдаа цайндаа ордог бүх зүйлээ хамт хийх гээд байдаг ажлын хамтрагч, ах, эгч, дүү байдаг уу? Өөрөөр хэлбэл танд ажлын сайн найз байдаг уу?
Ер нь нөхөрлөл олон талын ач холбогдолтой. Маслоугийн хэрэгцээний шатлалаас харахад "хайр/хайрлуулах" нь бидний оршин тогтнох нэг чухал үндэс болохыг харуулдаг. Бид бүлгийн харьяалал болон хамгаалалтад орохыг байгалиасаа эрмэлзэж, амьд үлдэхээс цэцэглэн хөгжих хүртэл бүх л үед бусад хүмүүстэй салшгүй холбоотой нийгмийн амьтад шүү дээ.
Унших
Удирдах албан тушаал хашиж байгаа үед хамт ажилладаг хүмүүс тань таныг хүндлэх нь чухал боловч хүндлэл хэзээ ч зүгээр хүрээд ирдэггүй харин өөрөө олж авдаг.
Унших
Стресс нь байгалиас заяасан зүйл боловч стресс үүсгэж буй аливаа үйл явдалд хүмүүсийн хариу үйлдэл үзүүлж буй байдал нь бүдүүлэг, дээрэнгүй эсвэл муу хүн мэт харагдуулдаг. Тиймээс, таныг зохисгүй хариу үйлдэл хийхэд хүргэж болзошгүй ийм төлийн стресстэй нөхцөл байдлыг та хэрхэн амжилттайгаар зохицуулах вэ?
Дэйл Карнегигийн "Хэрхэн санаа зовохоо больж, амьдарч эхлэх вэ" номоос гурван зөвлөмжийг энд оруулав.
Унших
Зарим хүмүүс амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахын тулд юу юунаас илүү гэр бүл, ажил эсвэл хийх дуртай зүйлдээ хангалттай цаг зарцуулах хэрэгтэй гэж үздэг. Харин хамгийн гол нь танд тохиромжтой жорыг олох нь чухал юм. Өдөрт нэгээс хоёр цагийг өөртөө зарцуулах нь стрессийн түвшинг бууруулж, ядаргааг тайлахад хангалттай гэж судлаачид үздэг. Ингээд Дэйл Карнеги Трэйнингээс ажил амьдралын тэнцвэрт байдлыг бий болгоход танд туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.
Унших
Дэйл Карнеги Трэйнинг Монгол дахь салбар өсвөр насныханд зориулсан cургалтын 7 жилийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд бидний анзаарсан зүйл бол эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсрол, харилцаанд анхаардаг боловч эцэг эхчүүд бид өөрсдөө хэрхэн хүүхэдтэй харилцах тал дээр төдийлөн анхаараад байдаггүй нь ажиглагдсан юм.
Унших