Энэ байдал нь эцэг эхчүүдэд бага зэрэг төвөгтэй санагдах үе байдаг. Тэдний хувьд зөвхөн зан харилцаа нь өөрчлөгдөөд зогсохгүй томоохон шийдвэрүүдийн өмнө ирсэн байдаг тул янз бүрээр аашлах үе зөөнгүй байдаг. Энэ нь дан ганц ааш зангаас биш биед гарч буй өөрчлөлтийн хувьд ч өсвөр насныханий хувьд байдаг нийтлэг зүйл юм.
Энэ нь та урьд урдахаасаа илүү хүүхэдтэйгээ илүү ойр байж харилцах ёстой үе гэсэн үг. Гэхдээ ойрхон байна гэдэг амаргүй. Өсвөр насныхан эцэг эхийн оролцоо шийдвэр гаргалт нь хэт их болох үед тавгүй байх, өөрийн санаа бодлоо нуух сөрөг зүйлс мөн байдаг. Тиймээс таны харилцаа маш чухал юм. Тэд мессеж, сошиалаар байнга ярилцдаг найзууддаа нээлттэй байх боловч таныг асуух үед асуухад дуугаа хурааж магадгүй юм. Үүнээс болж зарим эцэг эхчүүд хүүхдээ харилцаа муу, өөртөө итгэлгүй гэх мэт янз бүрээр онош тавих гэж оролддог нь хамгийн том алдаа болдог. Тэд үнэндээ таны төсөөлснөөс ч илүү мундаг байдаг гэдгийн Дэйл Карнегийн багш нар мэддэг.
Хэрэв энэ зүйл танай гэр бүлд тохиолдож байгаа бол гүнзгий амьсгаа аваад, хүүхэд чинь аймшигтай өсвөр насаа туулж байгаа гэдгээ өөртөө сануул. Энэ үе бол угаасаа онцгой үе байсаар ирсэн цаашид ч байх болно. Эцэг эхийн ажил энэ үед чухал тул дараах алдааг гаргалгүйгээр хүүхэдтэйгээ харилцаарай.
1. Сонсох. Хэрэв та хүүхдийнхээ дотор юу болж байгааг сонирхож байгаа бол шууд асуулт тавих нь тийм ч үр дүнтэй арга биш байж болно. Асуултаар бөмбөгдөж хаан юу хийгээд хэнтэйгээ нийлээд гэх зэрэг асуултууд бөмбөгдөөд эхлэх үед танд нээлттэй ярих нь юу л бол. Аль болох тайван байгаа үед юу ч болоогүй мэт харилцан ярилцах нь чухал. Өөрөө эхлээд өдөр болсон ямар нэгэн зүйлийн талаар хөнгөхөн тайлбар хийсний дараагаар асууж болох юм. Мөн тэдэнд тохиолдсон асуудал дээр (юу ч тохиолдсон) яарч бүү дүгнэлт хэл зүгээр л "хөөх тийм үү" гээд л сонсох нь илүү чухал.
2. Итгэлцлээ харуул. Өсвөр насныхан, ялангуяа эцэг эх нь томоохон шийдвэрүүдэд нь нухацтай хандахыг хүсдэг. Яг л багад нь бид хөлд ороход нь баяр хөөр болдог шиг энэ үед ч та хийж буй зүйлсэд нь нухацтай хандаарай. Ихэнх эцэг эхчүүд өөрөө мэдээ, гэх байдлаар асуудалд нь оролцохгүй өнгөрөх үе байдаг. Мэдээж жижиг зүйлсэд өдөр бүр оролцоод байх нь дэмий. Гэхдээ хүүхдэд чинь чухал гэсэн асуудалд нухацтай ханд. Магадгүй та түүнээс тусламж хүсэх нь түүнд найдаж буйг илтгэнэ. Та өөрөө том жижиг гэлтгүй асуудлаа ярих үед хүүхэд ч танд асуудлаа хэлж харилцааг нээж болно. Миний асуудал хүүхдэд хамаагүй гээд өнгөрч болох ч зарим асуудлыг та нээлттэй хэлж болно шүү дээ. Хүүхдэдээ түүнд итгэдэг гэдгээ мэдэгдэх нь түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.
3. Магтаал хэл. Эцэг эхчүүд хүүхдээ бага байхад нь илүү магтан сайшаах хандлагатай байдаг ч өсвөр насан дээр тэр бүр магтаад байдаггүй нь алдаа юм. Тэд танаас хийж чадсан зүйлс дээрээ жижиг гэлтгүй магтаал хүсэж байдаг. Сэтгэлийн хямралд орсон үед хүүхдүүдэд урам өгч, өөрийгөө ялан дийлэхэд нь хүч өгөх нь бидний том үүрэг юм. Сэтгэл хөдлөл ихтэй янз бүрийн ааш гаргах үед нь үүнд бүү ач холбогдол өгч асуудлыг томруул энэ бол байх ёстой л энэ үед тохиолдох зүйл гэж хүлээж ав. Та бол насанд хүрсэн хүн харин таны хүүхэд сэтгэл хөдлөлөө хянах чадвар муу байгаа нь түүний буруу биш, эсвэл бухимдсан үедээ логикоор сэтгэж чаддаггүй гэдгийг санаарай. Хэрэв та эсвэл хүүхэд чинь ярихаас хэтэрхий их бухимдсан бол тайвшрах боломж гартал түр зогсоо.
4. Алив суу 2 лаа ярилцъя гэхээсээ илүүтэй өөр зүйл хамтдаа хийж тэгээд ярилц. Хамт хоол хийх, кино үзэх, дугуй цагаан руу хамт алхах гэх мэт цагийг хамт өнгөрүүлээд хүсэл сонирхлын талаар, эсвэл алхах талаар яриа өрнүүл энэ нь илүү хүүхэд харилцаагаа нээхэд тус болно. Ээжээс ааваас ийм зүйл асуувал уурлана гэсэн айдасгүйгээр л тантай чөлөөтэй харилцаж чаддаг болсон үед л энэ харилцаа эрүүл болж эхэлнэ. Эцэг эхтэйгээ өдөр тутмын зүйлийн талаар ярихад таатай байдаг хүүхдүүд илүү хэцүү зүйл гарч ирэхэд илүү нээлттэй байх магадлалтай
5. Анхааралтай бай. Хүүхдүүд нас бие гүйцэхийн хэрээр зарим өөрчлөлтийг хийх нь хэвийн үзэгдэл боловч түүний сэтгэл хөдлөл, зан байдал, эрч хүч, хоолны дуршил өөрчлөгдсөнийг анхаарч үзээрэй. Өөрийн хамгийн дуртай зүйлээ хийхээ болих эсвэл өөрийгөө тусгаарлаж байгааг анзаарсан бол ямар нэгэн зүйл болсон байх магадлалтай. Түүнд таны тусламж хэрэгтэй байж магадгүй бөгөөд хүүхэд буруу зуршилд автах, хэн нэгний ятгалгад орох гэх зэрэг асуудлаа шууд хэлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс та өөрөө анзааргатай байх нь чухал юм.
Хамгийн сүүлд нь та хүүхдээ "БҮҮ ШҮҮМЖИЛ, БҮҮ ЗЭМЛЭ, БҮҮ ГОМДОЛ" -Дэйл Карнеги
Танд одоо юу юунаас илүү харилцааны ур чадвартай байж, сэтгэл хөдлөлөө удирдаж, хүүхэдтэйгээ ойр байх үе ирээд байна.
Та өсвөр насны хүүхдүүдтэй харилцах чадвараа тэлэх, хөгжүүлэх тал дээр анхаарч байвал бидэнтэй холбогдоорой.