Илтгэлийн ур чадвар бол хүний карьерийн туршид байнга сорилтод оруулж байдаг ур чадвар байдаг. Хүн амьдралынхаа туршид маш олон удаа бусдад санаа бодлоо ойлгуулах, илтгэл тавих, танилцуулга хийх, хурал уулзалт хийх гээд олон хүний өмнө ч бай ганц хүнд ч бай санаа бодлоо илэрхийлэхэд илтгэлийн ур чадвар байнга хэрэг болж байдаг. Дэйл Карнегийн анхлан санаачилсан илтгэх урлагийн энэхүү хөтөлбөр танд хүчирхэг илтгэгч болох арга техникүүдийг эзэмшүүлэх болно.
Дэйл Карнеги нь ямар ч хүн илтгэх ур чадварт суралцах бүрэн боломжтой гэж үздэг бөгөөд тун удахгүй олон улсад туршигдан батлагдсан арга барилаар заагдах ахисан төвшний илтгэлийн сургалт эхлэх гэж байна.Энэхүү сургалтад оролцсоноор та дараах чадваруудыг эзэмших болно.
Үүнд:
• Эерэг анхны сэтгэгдэл төрүүлэх
• Өөртөө итгэлтэйгээр чадварлаг харилцах
• Илтгэлийн агуулгыг нэмэлт баримтаар баяжуулах
• Нарийн төвөгтэй мэдээллийг энгийн ойлгомжтойгоор хүргэх
• Дуу хоолой, дохио зангаа, нүүрний хувирлыг чадварлагаар ашиглан чөлөөтэй илтгэх
• Бэрхшээлтэй нөхцөлд тайван байж, мэргэжлийн чадвараа хадгалах
"Дэйл Карнеги Трэйнинг Монгол"-ын гүйцэтгэх захирал, Сургагч багш А.Даваасүрэн