Амжилттай илтгэл тавих 12 зөвлөгөө


Амжилттай илтгэл тавих 12 зөвлөгөө

Аливаа илтгэлийн амжилтыг түгээсэн мэдлэг мэдээллээр бус харин үзэгчдийн хүлээн авсан зүйлээр дүгнэдэг. Хүчтэй, эерэг сэтгэгдэл үлдээдэг болон хурдан мартагддаг илтгэлийг хооронд нь ялгаж чадах 12 зөвлөмжийг доор орууллаа.

  1. Үзэгчдийг үйлдэлд хөтлөх зорилготойгоор ярь: Таны яриаг сонссон даруйдаа үзэгчдийг юу хийгээсэй гэж хүсэж байгаагаа бодоорой. Хэрвээ таны яриаг сонсохын өмнө болон сонссоны дараах хүмүүсийн хариу үйлдэл яг адил байвал таны яриа үнэ цэнгүй байсан гэж ойлгож болно.
  2. Хүчтэй эхэл: Өөрт тохиолдсон явдал, алдартай эшлэл эсвэл цочирдуулсан статистик мэдээлэл нь таны үзэгчдийн анхаарлыг татаж, тэднийг таны хүргэх гэж буй санааг сонирхож нээлттэй хандахад хүргэдэг зүйл юм. Ингэснээр илтгэлийн сэдэв өөртэй нь холбоотой болохыг мэдрэх боломжийг үзэгчдэд олгоно.
  3. Илтгэлийн бүтцээ гурван хэсэгт хуваа: – нээлт, өрнөл, хаалт. Сэдвээ сайн судлаарай. Ингэхдээ тухайн сэдвээ үнэн сэтгэлээсээ сонирхож болж өгвөл маш сайн түүхээр баяжуулаарай.
  4. Дасгал хийх. Дадлага хий: Илтгэлд ашиглахаар төлөвлөж буй бүх төхөөрөмжөөрөө чанга дуугаар ярьж дахин дахин бэлдээрэй. Сул үгээ хянаж сурах дадлага хийгээрэй. Ингэхийн тулд та дасгал хийх, түр завсарлах, амьсгалах гэсэн аргачлалаар давтан хийгээрэй. Ханын цаг ашиглан цагтаа багтаж байгаа эсэхээ шалгаж, гэнэтийн зүйлд цаг үлдээгээрэй.
  5. Үзэгчид тань хэн бэ гэдгийг олж мэд: Ирсэн үзэгчдийн дунд байгаа нэг юм уу хоёр хүнтэй ярилцахыг хичээгээрэй - тэд үзэгчдийн дунд таны холбоотон байх болно - танихгүй хүмүүстэй ярихаас илүү найзуудтайгаа ярих нь илүү хялбар байдаг.
  6. Орчин болон техниктэй урьдчилан танилц: Эхлэхээс тодорхой цагийн өмнө ирээд илтгэл тавих заалтайгаа танилцаж микрофон болон бусад техниктэй дадлага хийгээрэй.
  7. Тайван бай: Яриагаа сайтар бэлдсэн нээлтээр эхэл. Сэдэвтэй хамаатай түүхээр эхлэх нь сайн эхлэл болно. Энэ нь та болон үзэгчдийн хооронд итгэл бий болгодог. Мөн таныг үзэгчидтэй холбож, сэтгэл хөдлөлийн зөв уур амьсгалыг бий болгодог (мөн таныг тайвшруулдаг).
  8. Өөрийгөө амжилттай илтгэл тавьсан байдлаар төсөөл: Ярианы төгсгөлд асуулт асууж буй хүмүүсээр хүрээлэгдсэн байна гэж бодоорой, мөн алга ташилтыг төсөөлөөрэй.
  9. Түр зогсолт: Гол санаагаа хэлэхийн өмнөхөн юм уу түүхийн дараахан чухал мөчүүдэд 3-8 секундийн завсарлага оруулаарай. Энэ нь сонсогчдыг таны ярианд автуулдаг.
  10. Битгий уучлалт гуй: - Үзэгчид уучлалт гуйхыг тань огт анзаараагүй байх магадлалтай.
  11. Инээмсэглэ: Агуулга нь танд чухал гэдгээ харуулаарай. Хэрэв үзэгчид энэ сэдэв нь таны хувьд чухал биш гэж үзвэл тэдэнд мөн чухал санагдахгүй.
  12. Туршлага хураа: Бусад илтгэгчдийг сонсох болон өөрөө ярих боломжийг бүү алдаарай. Илтгэлээ бэлдэхэд хангалттай цаг зарцуулаарай. Туршлага нь өөртөө итгэх итгэлийг бий болгодог бөгөөд энэ нь хүчирхэг илтгэлийн түлхүүр юм.

Бонус зөвөлгөө: Бусдад нөлөөлөх чадварт суралцах маш олон арга техник байдаг ч дасгал дадлага хийдэггүй хүн амжилт олох нь ховор. Дадлага хийхэд хамгийн сайн тусалдаг зүйл бол камер юм.  Өдөр бүр утасныхаа камерийг асааж өөрийгөө илэрхийлсэн 3 минутын бичлэг хийж дадаарай. Таны төсөл яагаад чухал болохыг, яагаад хэн нэгэн таны багт ажиллах нь чухал болохыг болон бизнесд хэрхэн амжилт олж болох талаар тайлбарласан видео хийж болно. "Өөрийнхөө тухай яриач" гэсэн асуултад хариулах хариултаа бэлдсэн ч болно.

Агуу хөгжимчин олны өмнө синфони тоглохоосоо өмнө зуу зуун удаа бэлтгэл хийдэгийн адил агуу илтгэгч мөн хэлэх үгээ олны өмнө хэлэхээсээ өмнө дахин дахин давтдаг.

Дэлхийн хэмжээний хөгжимчин болохын тулд 10,000 цэг бэлтгэл хийсэн байх шаардлагатай гэж Малколм Гладвелл үздэг. Та яг одоо камераа асаагаад бэлтгэлээ эхлээрэй. 10,000 цагийг гүйцээхийн тулд олон жил зарцуулж магадгүй юм. Гэхдээ таны бэлтгэл хамгийн эхний, 10 дахь болон 100 дахь цаг хүрэхэд маш том ахиц гарсан байх болно гэдэгт итгэлтэй байна.

.