Өөртөө итгэх итгэлээ удирдан зохицуулах 5 зөвлөмж


Өөртөө итгэх итгэлээ удирдан зохицуулах 5 зөвлөмж

Хэрэв та Клинт Иствүүдийн (Clint Eastwood) амжилттай тоглосон кинонуудыг үзсэн бол, түүний хамгийн том давуу тал нь өөртөө итгэх итгэл юм гэдгийг амархан харж болно.

Иствүүд “Муу залуус”-ыг чадварлагаар барьж, Холливүүдийн баатар эр болоход түүний өөртөө итгэх итгэл л байнга илэрдэг байсан.

Өнөөдрийн бизнес ертөнцөд жинхэнэ өөртөө итгэлтэй удирдагч болоход юу шаардлагатай вэ?

1. Хариултыг илрүүлдэг

Өөртөө итгэлтэй удирдагчид үргэлж бусдын санал бодлыг анхааралтай сонсдог. Тэд зөв хариултыг л олоход анхаардаг бөгөөд хэний зөв, уруу байсан гэдэгт ач холбогдол өгдөггүй. Мөн тэд л  өрсдийгөө төгс биш гэдгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрдөг.

2. Хариуцлагатай ханддаг

Өөртөө итгэлтэй удирдагчдын нэг онцлог шинж нь тэд бусдыг алдааг өөрийн ашиг тусын төлөө хэзээ ч ашигладаггүй. Шийдвэр гаргахаас зайлсхийж, бусдыг буруутгах нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Энэ төрлийн хандлага захиргаадсан, сөрөг уур амьсгал бүхий ажлын орчинг бий болгодог. Дэйл Карнегийн 12 дах харилцааны үндсэн зарчим: Хэрэв таны буруу бол, алдаагаа нэн даруй, эрс  шийдвэртэйгээр хүлээ.

3. Анхаарлын төвийг өөр тийш хандуулдаг

Өөртөө хамгийн их итгэлтэй удирдагчид амжилтын төвд багийнхан эсвэл бусад ажилтнуудыг авчирдаг. Тэдэнд бусдын анхаарлын төвд орж, магтуулах шаардлага байдаггүй. Тэд ажилтнуудынхаа өндөр гүйцэтгэлд л сэтгэл хангалуун байдаг.

4. Сурч боловсрох боломжийг үргэлж эрэлхийлдэг

Зарим удирдагчид бусдаас тусламж хүсэх нь тэднийг чадваргүй мэтээр харуулна гэж эмээдэг. Гэвч өөртөө итгэлтэй удирдагчид үүнийг ямар нэг шинэ зүйл сурах боломж хэмээн үзэж, бусдаас суралцахыг хүсч буйгаа илэрхийлдэг.

5. Бусдыг сайн сонсдог

Дэйл Карнеги хүмүүсийг сайн сонсогч байхыг уриалан дэмждэг. Шилдэг менежерүүд хүмүүсийн санал бодлыг сонсож, нээлттэй асуулт асууж илүү их зүйлийг сурч мэдэхийг хүсдэг : Бид юу хийх хэрэгтэй гэж та бодож байна? Та яагаад ингэж бодож байна вэ? Илүү  ээр санал, шийдэл байна уу?

.