2021 онд зорилгоо зөв төлөвлөж, хэрхэн зорилгодоо хүрэх вэ?


2021 онд зорилгоо зөв төлөвлөж, хэрхэн зорилгодоо хүрэх вэ?


Та өнгөрсөн жил төлөвлөж байсан зорилгодоо хүрсэн үү?

Бид өөрсдийн зорилгоо зөвхөн шинэ байр, шинэ машин эсвэл ихэнхдээ тийм юмтай болох, ийм юмтай болох гэж эд зүйлс, эд баялаг, санхүү дээр төвлөрдөг бол та өөрийн зорилгоо тодорхойлохдоо дараах талбаруудад зорилго тавих хэрэгтэй. 

1. ТАНИЛЫН ХҮРЭЭ БУЮУ NETWORKING

Та хэр их олон хүнтэй танилцах нь тийм ч чухал биш. 100 эсвэл 1000 хүнтэй энэ жил танилцсан байлаа ч энэ дунд танд хэрэгтэй, тухайн хүнээс суралцаж болох, таны зорилгыг ойлгож дэмжих хүмүүс нь илүү чухал байдаг. Мэдээж бид магадгүй өмнө нь танилцсан, урьд нь мэддэг чухал хүмүүс таны хүрээлэлд байгаа. Тэгвэл та тэдгээр хүмүүстэй холбоотой байгаа юу? гэдгээ мөн бодох хэрэгтэй. Өөр шинэ хүрээлэл, шинэ хамт олон, шинэ орчин таныг хөгжихөд их тус болно. Тиймээс танилын хүрээгээ энэ жил хэрхэн тэлэх вэ? гэдгээ төлөвлөөрэй. 

2. ЭРҮҮЛ МЭНД

Бидний илүүдэл жин, зөв хооллолт, янз бүрийн өвчлөл зэрэг эрүүл мэндийн асуудал ихэнхдээ нүүр тулсан үедээ л бид өөрчлөлт хийдэг. Таны зорилго хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд таны эрүүл мэнд #1 үзүүлэлт юм. Юу ч хийж амжаагүй байтал эрүүл мэндийн асуудалд орвол их харамсалтай зүйл. Та эрүүл мэндээ анхаарч энэ жил ямар зуршил бүтээх вэ? Ямар амьдралын хэв маягтай болох вэ? гэдэг дээр мөн төвлөрөх хэрэгтэй. Мөн ямар шинжилгээнд энэ жил хамрагдахаар төлөвлөж байгаа зэрэг төлөвлөгөөг заавал гаргаарай.

3. САНХҮҮ

Энэ бол жил бүрийн төлөвлөгөөн дээр байнга анхаардаг хүмүүсийн нийтлэг чухал сэдэв. Бид ийм, тийм зүйлтэй болно гэж төлөвлөдөг. Мөн санхүүгийн хувьд хадгаламждаа тэдэн төгрөгтэй, эсвэл өр ширээ дуусгах зэрэг төлөвлөгөөг тавьдаг бол санхүүгийн эх үүсвэрээ тэлэх, санхүүгийн олон сувагтай болгох тал дээр тэр бүр анхаараад байдаггүй. Та зөвхөн цалингаараа энэ жил асуудлуудаа шийдэх байх гэсэн бодолтой байгаа бол надад өөр санхүүгийн ямар нөөц боломж байна вэ? гэдгийн тунгаагаад үзээрэй. 

4. КАРЬЕР 

Өөр ажил хийх эсвэл өөр мэргэжил сонгох, тушаал дэвших, ажлаа солих гээд маш олон сонголтын өмнө бид шийдвэр гаргасаар ирсэн. Амьдралдаа тэр бүр мэргэжлээ солиод байдаггүй нь мэдээж. Хэрвээ таны ажил танд тохирохгүй эсвэл бусад хүн өөр зүйл хийхийг санал болгож байгаа бол аль карьер нь амжилттай байх талаар бодож болох юм. Харин томоохон шийдвэрийн өмнө ирээгүй байгаа бол бид хэрхэн тушаал дэвших, хэрхэн карьераа ахиулах тал дээр төлөвлөлт хийх нь зөв юм. Сүүлийн үед хүмүүс заавал нэг л мэргэжил, нэг л ажил хийнэ гэхээсээ илүү давхар карьер төлөвлөх хандлага ажиглагдаж байгаа. Та ч мөн адил яагаад үүнийг бодож болохгүй гэж.

5. УР ЧАДВАР

Энэ бол хамгийн чухал сэдэв. Та энэ жил ур чадвараа сайжруулах тал дээр ямар алхам хийсэн бэ? Ямар сорилттой нүүр тулсан бэ? Хэнтэй уулзаж зөвлөгөө авсан бэ? Ментор эсвэл көүчөөсөө шинэ зүйл сурсан уу? Ур чадвар бол бидний хувьд ногоо тарихдаа яг адил зүйл. Та байнга л усалж тордож дараа нь үр шимийг нь хүртэж байдаг зүйл. Танд энэ жил нэг хэвийн уйтгартай байдалд удаан байсан мэдрэмж байсан бол та шинэ сорилттой учраагүй, ур чадвараа хөгжүүлэх тал дээр зорилго тавиагүй гэсэн үг. Хүн өөрийн нөөц бололцоогоо тэлж шинэ зүйлс сурснаар өөрийн алсын хараандаа хүрэх алхамуудыг зөв харж, хүрэх газартаа хурдан очих юм. Дээр байгаа эрүүл мэнд, карьер, санхүү, нетворкоо тэлж амжилттай байхад ур чадвараа хэрхэн сайжруулахаас шууд хамаарах юм. Тиймээс та заавал "Би энэ жил ийм зүйлийг хийж чаддаг болсон байх болно" гэсэн зориго тавьж юу юунаас илүү түүндээ хүрэх нь хамгийн чухал юм. 

.