Маргаанд ялах алтан зарчим
Шог зохиолч Дайв Барри “Би маш сайн маргалддаг. Миний бүх найзуудаас асууж болно. Би ямар ч сэдвээр ямар ч хүний эсрэг байсан, маргаанд ялж чаддаг. Хүмүүс үүнийг мэддэг учраас уулзалт үдэшлэгт надаас хол байдаг. Ихэнх тохиолдолд тэд надад хүндэтгэл үзүүлж намайг урьдаг ч үгүй” гэж энэ сэдэвт таарах маш оновчтой хошигнол хэлжээ. Бусадтай маргалдах нь юуг ч шийдвэрлэхгүй, харин ч эсрэгээрээ хоёр талын зөрүүд, гөжүүд занг улам ихээр хөдөлгөж байдаг. Таны гарцаагүй зөв байсан ч хэрүүл маргаан хийх нь таны буруу байхтай адил хий дэмий зүйл юм. Бидний цахим ертөнцөд өнгөрөөдөг ихэнх цагаа маргалдаж, бусдын маргалдаанд оролцож өнгөрдөг. Аль ч алдартай блог, твиитерч, мэдээллийн цахим хуудасны доор бичигдсэн комментуудыг уншаад үзээрэй. Энэ нь ихэвчлэн бусдаасаа илүү гарах гэсэн хэн нэг хүний оролдлогоос үүдэлтэй байдаг. Тэгвэл бид хэрхэн энгийн мэтгэлцлүүдийг ширүүн маргаан болгохгүй байх вэ? Ямар ч үед бүдүүлэг маргаанаас харилцан хүндэтгэлтэй хэлэлцээр хийх нь цаашдын харилцаагаа бодсон ч илүү ирээдүйтэй бас үр дүнтэй арга байдаг.
Өмнөд Америкийн нэгэн удирдагч энэхүү зарчмын үнэн зөвийг түүхэн болон хувийн харилцаанд баталсан юм. Ядуусын давхаргаас гаралтай тэр ажилтнуудын эрх гэх ойлголтыг мэдэхгүй улсад, зохих сувилгааны мөнгийг төлөх чадваргүйгээс болж найман сартай жирэмсэн эхнэрээ гар дээрээ алдсан юм. Өөрийн улс төрийн намыг бий болгосон гэхээр хүмүүс түүнийг тулаанч гэж төсөөлөх байх. Гэвч бүгдэд Лула гэж дуудагдах Луис Инацио Лула дэ Силва бүгдийн таамаглалаас тэс өөр хүн байсан юм. Тэр нэгэн удаа
гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм. Тиймээс ч Лула хэзээ ч тэмцэлддэггүй ба энэхүү арга нь түүнийг Бразил улсын ерөнхийлөгч болгож, 10 жил төр бариулсан юм.
Түүний шинэхэн бүрэлдүүлсэн социалист нам жил дараалан сонгуульд ялагдаж байхад тэрбээр сөрөг хүчний намтай эвсэл байгуулж нийгмийн зорилгынхоо эсрэг бизнесийн лидерүүдтэй эвсэж байсан юм. Тэрбээр Бразил улс дахь ядуурлыг цэгцэлнэ гэсэн амлалттайгаар ерөнхийлөгч болсныхоо дараа Бразилийн баячууд ихэс дээдсийнхэнтэй холбоо тогтоон эдийн засгийг өсгөх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байсан.
“Би өөрийгөө хэлэлцээр хийгч гэж үздэг.” Хэрвээ бид ардчилал, энх тайванг хүсч байвал сайн хэлэлцээр хийх ёстой бөгөөд хүлцэнгүй байх ёстой. Лулагийн хүлцэнгүй байдал, хэлэлцээр хийдэг чадвар зэрэг нь түүнийг төрийн эрх мэдлийг барьж байх үед маш их тус болсон юм. Дотоод болон гадаадад эвсэл байгуулах үед санхүүгийн өсөлт болон тогтвортой байдлыг хангах ажлууд хийхийн хажуугаар хорь гаруй сая хүнийг ядуурлаас дундаж амьдралтай болгож чадсан олон нийтийн ажлуудыг зохион байгуулсан. Баян ядуугийн ялгаа хэт ихтэй энэхүү улсад Лулагийн хүмүүсийн хийсэн ажлын үрээр түүхэн дэх тэнцвэргүй байдлыг эсрэгээр нь эргүүлж чадсан юм