Дэлхий дээр 100 гаруй жилийн босго давсан софт трэйнингийн сургалтын цор ганц байгууллага бол Дэйл Карнеги Трэйнинг юм. Бид Монгол хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэх тал дээр анхаарч, хувь хүний хөгжил, илтгэх урлаг, манлайлал, борлуулалт үйлчилгээний сургалтуудыг 2013 оноос хойш явуулж эхлээд байна.
Байгууллагын зорилгыг таниулж, хүмүүсээ тэрхүү зорилгод нэгтгэн, уриалснаар, энгэйжментийг бий болгон түүнд суурилсан хүчирхэг харилцаагаар дамжуулан бусдыг хөдөлгөж, тэдэнтэй хамт амжилтад хүрэхийг “удирдахуйн ухаан” хэмээн бид итгэдэг. Гарамгай удирдагч нар хүмүүсээ эрч хүчээр өрдөж, авьяас билгийг нь нээн, үйл хэрэгтээ татан оролцуулдаг учраас сулхан удирдагчдыг амжилтаараа хол хаядаг.
Удирдагч хүн өөрийнхөө төлөө манлайлдаггүй. Харин өөрийг нь дагаж буй хүмүүсийн хэрэгцээнд үйлчлэх нь тэдний манлайллын тэргүүн зорилго юм. Өөрөөр хэлбэл багийн хамтын ажиллагаа болон ажилтнуудын энгэйжментийг идэвхжүүлэх нь тэдний үндсэн үүрэг.
Амьдралдаа хэзээ ч олны өмнө үг хэлж, илтгэл тавьж байгаагүй хүн олоход хэцүү. 10 жилдээ аль нэг хичээл дээрээ, их сургуульдаа ямар нэг төсөл хэрэгжүүлэх үедээ, ажлын ярилцлага эсвэл ажил дээрээ ажлаа тайлагнах танилцуулах үедээ гэх мэт ямар нэг байдлаар илтгэл тавьж байсан ядаж нэг удаагийн тохиолдол заавал байгаа. Яг олны өмнө гараад зогсоход зүрх хурдан цохилно, гарын алга хөлөрнө цаашлаад сандраад бэлдсэн зүйлээ мартаж гацах тохиолдол байдаг
Дэйл Карнегиас зарлагддаг хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл өөрийн имэйл хаягаа үлдээгээрэй. Та бүртгэлээ хүссэн үедээ цуцлах боломжтой.
Бүртгэл хийгдлээ,
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!